Улсын Ерөнхий прокурорын газраас албан тушаалын шалгалтын дүн танилцуулав

2015 оны 03 сарын 31

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан.  Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн шинжилгээ судалгаа хяналт шалгалтын  хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна.

Дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатаар ахлуулж байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн дөрвөн прокуророос Эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорил, бодлого, ярилцлага, баримт бичгийн төсөл боловсруулах, комьпютерийн хэрэглээ гэсэн  чиглэлээр шалгалт авч дүнг эцэслэжээ.

Мониторингийн хэлтсийн даргын албан тушаалд Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, УЕПГ-ын МДШБТАлбаны дарга Д.Булганцэцэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргын албан тушаалд УЕПГ-ын хяналтын прокурор М.Оюундэлгэр, Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын Тамгын хэлтэс хариуцсан орлогч прокурор Т.Баярсайхан нар өрсөлджээ . Шалгалтаар Б.Бат-Орших 97 оноо / Нийслэлийн прокурор /, М.Оюундэлгэр 94,5 оноо / УЕПГ-ын хяналтын прокурор /, Д.Булганцэцэг 89,7 оноо / УЕПГ-ын Албаны дарга /, Т.Баярсайхан 88,8 оноо / Дүүргийн 2-р прокурорын газрын Тамгын хэлтэс/ тус тус авчээ.