”Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв

2015 оны 03 сарын 25

Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр улс төрийн нам болон улс төрчид цуглан "Төрөө урлахуй" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийг  УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр  бэлтгэж буйтай холбоотой хийж байна.  Манай улсад сүүлийн 23 жилийн дотор 15 Засгийн газар солигджээ.  “Хөгжлийн төр”-тэй болохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудалд анхаарах, “Хөгжлийн хөтөч байгууллага” бий болгох тухай асуудлыг Шинжлэх Ухааны Академи, МҮАН хамтран  боловсруулснаа энэ үеэр танилцуулав.

Хэлэлцүүлэгт МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, ИЗНН-н дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга, ШУА-ын Социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг  нар илтгэл  тавилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.84 ”хаана шинэ хүн мэндэлнэ тэнд шинэ үзэл санаа дэлгэрнэ...” гэж суут сэтгэгчид зүгээр нэг хэлээгүй болов уу... шийдэл их л өөр өнцгөөс байж байж худлаа дүр эсгэгч үйлдлүүд ... амжилт хүсье...
202.179.29.84 ”хаана шинэ хүн мэндэлнэ тэнд шинэ үзэл санаа дэлгэрнэ...” гэж суут сэтгэгчид зүгээр нэг хэлээгүй болов уу... шийдэл их л өөр өнцгөөс байж байж худлаа дүр эсгэгч үйлдлүүд ... амжилт хүсье...