Буриад улс Монголоос мах импортлох хүсэлтээ илэрхийлэв

2015 оны 03 сарын 25

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой уулзахдаа Монголоос мах импортлох хүсэлтээ илэрхийлсэн байна.

1937 оноос мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй ОХУ-ын Буриад улсын “Бурятмяспром” ХХК нь 2013 онд үйлдвэртээ өргөтгөл шинэчлэл хийснээр жилд 36 сая консеров, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Гэвч түүхий эд буюу махны хангамж муу байгаагаас үйлдвэрлэл нь түр зогссон тул нийлүүлэгчээр ажиллахыг ийнхүү хүссэн байна. Тэрээр ХХААЯ-наас дэмжвэл Монгол Улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байна гэдгээ хэллээ.

ХХААЯ-ны хувьд эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд бодлогын түвшинд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд түүний тавьсан саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэх нь зүйтэй хэмээн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцлов. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД