Архангай аймгийн ойн сан 156, 2 сая га-гаар хорогдсон гэв

2015 оны 03 сарын 24

Архангай аймаг уул тал ой хээр хосолсон 55,3 мянган хавтгай дөрвөлжин метр дэвсгэр нутагтай. Тус аймгийн ойн сан сүүлийн 12 жилд 156, 2 сая га-гаар хорогджээ.

Ойн санд нүүрлэж буй аюул буурах нь битгий хэл ой мод ашигт ургамал ан амьтныг хууль бус хулгайн аргаар ашиглах үйлдэл бүр сүлжээнд орж мэргэшсэн хүмүүсээр хүрээгээ тэлж байгаа учир байгалийн жамаар өсөж үржих нөхцөл нь алдагдаж байна гэж аймгийн ИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч Самбуугийн Мишка ярилаа. Ялангуяа сумдын ЗДТГ-ын дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагч зарим хүн байгальд ихэд халгаатай байгааг орон нутгийн иргэд сүүлийн 15-16 жил хэлж яриад ямар ч ач тус өгөхгүй байгаа ажээ. Тэдний нэрийг ч жирийн хүмүүс нотлох баримттайгаар дэлгэж байгааг мэргэжлийн хяналт болоод хуулийн байгууллагынхан анхааралдаа авч үүргээ гүйцэтгээсэй гэцгээж байна.
Тус аймагт 64,5 мянган га ой түймэрт өртөж, 60, 9 мянган га ойн талбай хортонд нэрвэгдэж, 8000 га газарт мод бэлтгэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД