Нэгдсэн эмнэлэг гадаад харилцаагаа өргөжүүлэхэд анхаарч байна

2015 оны 03 сарын 24

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэгт Япон улсын иргэн Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Цукаса хөдөлгөөн засалчаар 2 жилийн хугацаатай ажиллахаар ирсэн бөгөөд олон иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг хүргэсээр байна.

Мөн өнгөрсөн онд Канадын их сургуулийн оюутан Анни Мэри болон Николь нар 2 сарын хугацаатай нийгмийн ажилтны дадлага амжилттай хийж  Дезерет ОУ-ын энэрэлийн байгуулллагын бие төлөөлөгч ноён, хатагтай Ингланд  хүрэлцэн ирж 11 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий сэргээн засах эмчилгээний 3 төрлийн багаж тоног төхөөрөмжийг Сэргээн засах тасагт бэлэглэжээ.  
Японы шүдний эмч нар, монгол эмч нар хамтран хүүхдүүдийн шүд эрүүлжүүлж,  Солонгосын Кореа их сургуулийн эмч Парк, Кувуантай нар 2 цөсний хагалгаа, 2 ясны хагалгаа амжилттай хийжээ. Цаашид Өвөр Монголын үндэстний их сургуультай хамтран ажиллаж туршлага судлах, гадаад харилцаагаа өргөжүүлэх ба 3 эмчийг БНСУ-ын томоохон эмнэлэгт сургалтад хамруулахаар болж, эмч нарын сургалтын зардлыг УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан хувиасаа шийдвэрлэхээр болсон ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД