Автоматаар эгнээ байрлалаа солих боломжтой машинуудыг бүтээнэ

2015 оны 03 сарын 24

Автомат тээврийн хэрэгслийн дараагийн шинэ үеийг бий болгон хөгжүүлэхийн тулд Японы автомашин үйлдвэрлэгчид өрсөлдөн ажиллаж байна.

Автоматаар эгнээ байрлалаа солих боломжтой машинуудыг Японы “Тоёото Мотор” компани 2020 он гэхэд бүтээхийг зорьж байгаа аж. Тус компани АНУ болон Японд туршилтын жолоодлого хийжээ.

Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас хойш “Хонда Мотор” компани АНУ-ын хурдны зам дээр автомат автомашинаар өөр эгнээнд шилжих туршилтыг хийсээр байгаа аж.

Манай компани 2020 он гэхэд хот суурин газарт бүрэн автомат жолоодлого бүхий автомашинаа борлуулж эхлэхээр төлөвлөж байна гэж “Хонда Мотор”-ын албаны хүмүүс ярилаа.

Автоматаар эгнээ байрлалаа өөрчлөх боломжтой машинуудыг 2018 он гэхэд үйлдвэрлэн гаргахаар “Ниссан Мотор” компани мөн төлөвлөж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД