Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарыг өөрчлөв

2015 оны 03 сарын 24

Улаангом хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусууд нь хүнд сурталтай, цагаа барьдаггүй, хүүхэд, өндөр настан, оюутнуудад хөнгөлттэй үнээр үйлчлэхгүй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт Улаангомын ЗДТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нарыг бүгдийг нь өөрчилсөн байна.

 Шинээр орсон жолооч нарын хувьд иргэдийг соёлтой, зөв боловсон үйлчлүүлэхийг хүсээд хамгийн гол нь оюутнууд үнэмлэхээ, өндөр настнууд гэрчилгээгээ авч явахыг сануулсан аж. Хөдөлмөрийн дээд сургууль болон Улаангом политехник коллежийн оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлттэй үнээр буюу 200 төгрөгөөр зорчдог байна. Гэтэл албан ёсны үнэмлэхээ үзүүлэхгүйгээр “би оюутан” гэж хэлээд 200 төгрөгөөр зорчигсод олон байдаг тул жолооч нарт хүндрэл учруулдаг аж.
Улаангомын нийтийн тээврээр үйлчлүүлэгсэд том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр зорчдог бөгөөд өндөр настан, оюутнууд 50 хувийн хөнгөлттэй үнээр зорчдог байна.

Увс аймгийн төв Улаангом хотод нийтийн тээврийн үйлчилгээг 6 чиглэлд үзүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
62.143.203.131 This is crstayl clear. Thanks for taking the time! http://qddtbacpaf.com [url=http://gbtknddabc.com]gbt knddabc[/url] [link=http://ejsdydctlqf.com]e jsdydctlqf[/link]
54.67.24.165 Wow! That”s a really neat anresw!
62.194.83.92 Haha, shouldn”t you be charging for that kind of kngeewdol?!
89.153.44.138 A few years ago I”d have to pay someone for this intaomofirn.