60 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг арилжлаа

2015 оны 03 сарын 19

ЗГҮЦ-ны ээлжит арилжаагаар өчигдөр нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 60 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээллэсэн.

Харин 106.1 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирснээс 60.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 15.435 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.