ДАШТ-ий сорилго тэмцээний урьдчилсан шатанд манай баг Зүүн Тиморын багтай учраа таарчээ

2015 оны 03 сарын 03

“World Cup 2018” ДАШТ-ий сорилго тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх манай хөлбөмбөгчид Зүүн Тиморын багтай учраа таарсан бөгөөд манай үндэсний шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 12-нд Зүүн Тиморт хийх юм.

Харин хариу тоглолтыг энэ сарын 17-нд эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийхээр тов гарсан байна. Монголын хөлбөмбөгчдийн хувьд гуравдугаар сард уг тоглолтоос гадна залуучуудын шигшээ багийн тамирчид (U-23) Лаост болох Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэд гуравдугаар сарын 27-нд БНХАУ-тай, 29-нд Лаостай, 31-нд Сингапурын багуудтай тус тус тоглохоор болжээ.