Цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлэхээр санал солилцов

2015 оны 03 сарын 03

Эрчим хүчний сайд Д.Зоригт Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлаар хүсэлт тавив. Тодруулбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ болон Дэнжийн 1000 орчимд барих орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг шийдвэрлэх, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх боломж, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбохын тулд Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах зэрэг асуудлыг хөндсөн юм. 

Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлыг судлан, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргана гэлээ. Хотын удирдлагуудын хувьд зам, барилын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргаж өгөхийг хүссэн юм.