“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2015 оны 03 сарын 03

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудад эхэллээ.

Шаардлага хангасан бакалаврын хөтөлбөрийн оюутнууд “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт орж “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамрах юм. Мөн "Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг танхимаар үзэж судлах бөгөөд хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний . . . дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээлийг судлах аж.

Энэ сарын 15-ныг хүртэл бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд бүртгүүлнэ.