Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгнө

2015 оны 03 сарын 03

Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн эдийн засгийн судалгааны хүрээлэн нийслэл дэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дээрх ажлыг өрнүүлэх юм байна. Хамтын ажиллагааны  хүрээнд бүх талын судалгаа, шинжилгээ, оношлогоог эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийх, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Түүнчлэн нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын бизнест явцын, хөндлөнгийн шинжилгээ хийх, бизнес сургалтын уялдаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах ажээ.