Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон баяраа тэмдэглэв

2015 оны 03 сарын 03

Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой өнгөрсөн ням гарагт тохиосон. Энэ өдрийг нийслэлийн зургаан дүүргийн МАН-ын хорооныхон тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон өнгөрсөн бямба гаригт уг арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн намын хорооны удирдлагууд болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг нар оролцлоо. Энэ удаагийн Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээнд 3000-аад хүн цуглаж, эх орон, газар шороогоороо бахархан нэг өдрийг дуу хууртай өнгөрүүлэв. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Эх орончдын баярын өдрийг ойрын өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ер нь эх орон, эх орончдын баяр гэдэг  цохилох зүрх, гүйх цус, амьсгалах агаараас эхэлнэ. Монгол хүн газар нутагтаа эзэн байхаас эхэлнэ. Эзэн байхын тулд яах хэрэгтэй вэ гэхээр бодол санаа, үйл хэрэг бүхэн зөв байх  ёстой. МАН-ыг үүсгэн байгуулсны 94 жилийн ойтой давхцаад эх орончдын өдөр тохиодог. МАН тэртээх 94 жилийн өмнө тулгын гурван чулуугаа тавилцаж, өнөөгийн бидэнд ирэх энэ нийгмийг цогцлооход бие сэтгэл, халуун  цус, бүлээн амь, хөлс хүчээрээ өнөөдрийн нийгмийг бүтээхэд  МАН хөгжлийн гол тулгуур нь болж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх” хэмээв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД