2015 оны 03 сарын 02
Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон дөрвөн настай охины дурсгалыг хүндэтгэх “Цагаан цуглаан”-ыг Дорноговь аймгийн хэсэг иргэн санаачлан хоёрдугаар сарын 28-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Оролцогчид “Хүүхдийн ордон”-ы урд талбайд зул өргөж, лаа, плакат барин цугларцгааж хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан хүүхдүүдийн хойноос залбирал үйлдэн, дахин ийм муу зүйл гарахгүй байх талаар бодоцгоож, уйчлалт гуйсан бөгөөд машины шилэн дээр хүчирхийллийн эсрэг хүүхдийн сайн сайхын төлөө гэсэн бичиг нааж Сайншандыг нар зөв тойрон явсан юм.
Оролцогчид плакат дээрээ “Өөрчлөлт танаас эхэлнэ”, “Хүчирхийлэгч болж өссөн хүүхэд таны хүүхэдтэй нэг нийгэмд амьдарна”, “Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ”, “Хүүхдээ зодуураар биш хайраар хүмүүжүүлье” гэх утгатай үгийг бичсэн байлаа.