Автомашинаа халаах явцдаа угаартах явдал их байна

2015 оны 01 сарын 08

Сүүлийн өдрүүдэд иргэд автомашинаа халаах явцдаа угаартах явдал ихэссэн байна.

Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсанаас угаарын хийд хордсон 7 хүн байна. Мөн эмийн бодист хордсон 5 хүн эмчлүүлж байгаа аж. Хэсэг залуус автомашндаа архидаж үлдсэн нэг залуу нь угаартаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.