Үндсэн хуулийн цэц номын сангаа Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгов

2015 оны 01 сарын 08

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэц номын сангаа төр, нийгмийн зүтгэлтэн, үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгожээ.

Энэ үеэр  Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдааны дүнг танилцуулав.


Уралдаанд ирүүлсэн 17 бүтээлээс  Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугарын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, оюутан З.Баянсүрэн, Б.Оюунтуяа нарын “Амьд эрхзүй ба шүүгчийн ёс зүй”, багш Р.Очирбалын “Ирээдүй хойчийн эрх ба Үндсэн хууль” сэдэвт бүтээл шалгарсан байна.