Мьянмар энэ онд таван сая жуулчин татна

2015 оны 01 сарын 08

Мьянмар өнгөрсөн онд 3,05 сая жуулчин татсан бол, энэ онд таван сая жуулчин татна гэж найдаж байна.

2014 онд Мьянмарт очсон 3,05 сая жуулчны 70 хувь нь голдуу Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны /ASEAN/ гишүүн улсуудын иргэн байжээ. Үүний араас Европ, ялангуяа, Британи болон Германаас Мьянмарт олон жуулчин очсон байна.

2014 онд Мьянмарт очсон жуулчдын тоо 2013 оныхоос 49,5 хувиар өсчээ.

Тус улс мөн 2020 онд 7,5 сая гаруй жуулчин татах зорилт дэвшүүлсэн байна.

Мьянмарын аялал жуулчлалын салбар 2014 онд 1,14 тэрбум долларын орлого олжээ.

Аялал жуулчлалын салбар нь тус улсын ДНБ-ий 4,2 хувийг бүрдүүлдэг аж. Мөн энэ салбар нь нийт ажлын байрны 6,5 хувийг бүрдүүлдэг байна.