“Цахим эмнэлэг”-т хяналт тавих ажлын хэсэг байгуулна

2015 оны 01 сарын 06

Ховд аймгийн засаг даргын 2015 оны 01 сарын 05-ны өдрийн шинэ оны анхны захирамж гарч,  “Цахим эмнэлэг”-т хянлат тавих ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарлаа.

Төсвийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг үндэслэн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих “Цахим эмнэлэг” хөтөлбөрийн хүрээнд Бүсийн эмчилгээ оношлогооны төвд олгох тоног төхөөрөмж хэрэгслийг худалдан авах, нийлүүлэхэд хяналт тавих, хүлээж авах ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж ахалж, хөтөлбөрийн гэрээний дагуу нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж багаж хэрэгслийг хүлээн авч бүртгэлжүүлэн ашиглалтыг сайжруулж ажиллахыг Бүсийн оношилгооны төвийн захирал Т.Баяртогтоход даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД