”Дакар ралли”-ийг монголчууд амжилттай үргэлжлүүлж байна

2015 оны 01 сарын 06

Манай улсын баг тамирчид анх удаагаа “Дакар ралли-2015”-д автомашин, мотоциклийн төрөлд хурд, хүчээ сорьж байна.

Энэ саррын 3-нд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрэс хотоос гараагаа эхлүүлсэн уг уралдаанд нийт 665 тамирчид хурд хүчээ сорьж байгаа юм. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орно. Нийт 9200 км замыг туулна. Манай баг тамирчид Унгар улсын тамирчидтай хамтран гурван машинаар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Дакар раллид тамирчид дөрвөн ангиллаар оролцож байгаа бөгөөд Mотоциклийн төрөлд 161 оролцогч, Куадын төрөлд 45 оролцогч, суудлын автомашины төрөлд 135 оролцогч, Ачааны автомашины төрөлд 62 oролцогч хурд, ур чадвараа сорих юм. Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт нар тус тус уралдаж байгаа.

Харин мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартай хурдалж байна. Дакар раллигийн нээлтийн гараа Буэнос Айрэс хотоос Вилла Карлос Паз хүртэл 170 км замд, хоёр дахь гараа даваа гарагийн шөнө Вилла Карлос Пазаас Сан Хуан хүртэл үргэлжилжээ. Мото ангилалд өрсөлдөж байгаа Д.Болдбаатар, Ч.Анар нар хоёр гараанд оролцоод байгаагаас эхний гараанд Д.Болдбаатар 70-р байр, Ч.Анар 142-р байрт оржээ. Харин өчигдрийн гараанд Д.Болдбаатар 109-р байр, Ч.Анар 132-р байраар барианд орсон байна. Тус уралдааны гурав дахь гараа өнөөдөр Улаанбатарын цагаар 17 цагаас эхлэх юм.

#431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн унаж уралдаж буй машин

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 Монголчууд урагшаа