Булган аймгийнхан шинэ оны ууган хүүхдээ өлгийдлөө

2015 оны 01 сарын 05

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт нэгдүгээр сарын нэгнээс хоёронд шилжих шөнийн нэг цаг 45 минутат 29 настай эх Д.Золжаргал нярайлж 3600 грамм охин төрүүлснийг шинэ оны ууган хүүхдээр бүртгэлээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 998 эх амаржин 1008 хүүхэд төрүүлжээ. Өөрөөр хэлбэл, эх дэлхийд дуугаа өргөн ээж аавыгаа баярлуулдаг шинэ иргэний хүйг боон авдаг энэрэл буянт эх баригчид арван ихэр хүүхэд өлгийдөн ээжийн ангир уургаар нь амлуулсан байна. Тэдгээр шинэ иргэдийн 509 нь хүү, 449 нь охин байлаа хэмээн аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Гүндэгмаа өгүүлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД