Баянхонгор аймаг Унгар улстай хамтарч ажиллана

2015 оны 01 сарын 05

Баянхонгор аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц томоохон арга хэмжээ оны өмнөхөн болжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү тус аймаг Унгар улстай бүх талаар хамтран ажиллахаар тохирчээ. Гэрээг үзэглэснээр эхний ээлжинд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг үйлдвэрлэлд зориулсан технологи, тоног төхөөрөмжийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр болж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...хөөх тиймүү ямар гоёын
112.72.13.217 Saihan medee bna