Дүйцэн өдөрт зориулан ном хурж байна

2015 оны 01 сарын 05

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 15 буюу Дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн сүм хийдүүд буяны уншлага хийж, сүсэгтнүүд цуглан ном хуруулж байгаа аж.

 Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд  “Сандуйн Жүд” номыг хурж байгаа юм. Дүйцэн өдөр махан хоолыг цээрлэж, үйлдсэн буян түм бум үрждэг тул олноороо цуглаж буян үйлдвээс тоолоод баршгүй их оршино хэмээн үздэг. Тиймээс сүм хийдэд сүсэгтнүүд цуглаж буян номыг хичээнгүйлэн үйлдэж, лам хуврагууд сургаал ном айлдаж, буяны ерөөлийг хөгжөөдөг уламжлалтай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД