МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилов

2015 оны 01 сарын 05

БСШУ-ны сайд шинэ оны анхны тушаалаараа МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилов.

МУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Галтбаяр өнгөрсөн оны сүүлч 12 дугаар сарын 30-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд ийнхүү Р.Бат-Эрдэнийг томилжээ.

Р.Бат-Эрдэнэ  өмнө нь  Боловсрол болон БСШУ-ны яаманд газар, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан боловсролын салбарын туршлагатай. Тэрбээр АНУ-д боловсрол дээшлүүлэн боловсролын  салбарын төсөл дээр ажиллаж байгаад салбартаа эргэн ирж байгаа нь энэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.165 МУИС-ын багш нар хүлээн авахгүй эсэргүүцэнгүүт дэргэдээ хэзээ ч хаана ч байхгүй ”зөвлөх” гэдэг нэрээр хуучин унасан дэд захирал Ринчинбазарыг дэргэдээ авч МУИС-ын багш нарын эсэргүүцлийг саармагжуулах гэж байна. Цэвэр улс төрийн тоглолт хийж байна. Ринчинбазар нь намаасаа даалгавар авсан уу? өмнө нь АН-ыг төр байрьж байхад хэрэг эрхлэхийн дарга байсан. Гончигдоржийн хамаатан. Ичдэггүй юм байхдаа, МУИС-аас зайлсан дээрээ зайлахгүй зөвлөх ч гэх шиг орон тоон дээр ирлээ.