Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

2015 оны 01 сарын 05

Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр болно.

Уг шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд болох байсан ч  шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстой  гэж үзсэнтэй холбогдуулж хойшилсон юм. 

Прокуророос Г.Алтанхүүг  2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД