Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө

2015 оны 01 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулийн заалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм.


 2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ил тод явуулах бэлтгэл ажлыг 2015 оны 02 дугаар сарын 01 гэхэд дуусгахыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд бэлтгэл хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД