Эмнэлгүүд эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна

2015 оны 01 сарын 05

Хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй гэсэн мэдээлэл байгаа хэдий ч шаардлага хангахгүй байгаа аж.

Тодруулбал 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөцтэй,  нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь хангалтгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгсэлийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ.

Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд хийсэн шинжилгээгээр жавелионд агуулагдах идэвхит хлорын агууламж 83,3 хувьд нь шаардлага хангахгүй байжээ.

 Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлораминийг Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД