“AirAsia” компанийн онгоцны осол цаг ууртай холбоотой байж магадгүй

2015 оны 01 сарын 04

Агаарын тээврийн “AirAsia” компанийн онгоцны ослын шалтгаан цаг агаарын таагүй нөхцөл байж магадгүй гэж Индонезийн цаг уурын агентлаг мэдэгджээ.

“Онгоцтой хамгийн сүүлд холбоо тогтоох үеэр авсан мэдээлэлд үндэслэбэл, онгоц осолдох хүчин зүйл нь цаг агаарын нөхцөл болж байна" гэж Индонезийн цаг уурын агентлаг тайланд дурдсан байна.

Агаарын тээврийн “AirAsia” компанийн “Airbus” 12 дугаар сарын 28-нд Индонезийн Сурабаи хотоос Сингипурын чиглэлд нисч байхдаа осолдсон билээ. Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор нислэгийн чиглэл болон өндрөө өөрчлөх зөвшөөрлийг нисгэгч цаг хүрэхгүй хугацааны дараа хүссэн байна. Тухайн бүсэд өөр онгоцууд байсан учир өндрөө авалгүйгээр  үүлэрхэг бүсийг тойрох зөвшөөрлийг нисгэгч авчээ. Дараа нь онгоц аюулын урьдчилсан дохио өгөлгүйгээр радарын дэлгэцээс алга болсон байна. Онгоцны бүхээгт 162 хүн байжээ.

Онгоц осолдсон бүсээс аврагчид 30 хүний цогцос илрүүлсэн бөгөөд есийнх нь хэн болохыг тогтоосон тухай урьд нь мэдээлсэн билээ.