Хүмүүжигчид сайн үйлс хийжээ

2015 оны 01 сарын 03

ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангийн хүмүүжигчид тус аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр багийн харьяат 03-17 насны 6 хүүхэдтэй, элэгний хорт хавдартай Ц.Эрдэнэжаргал хэмээх өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ.

Хүмүүжигчид нүүрсний болон гэрийн үүдний амбаар, бие засах газар барьж,  гэрийнх нь дотуур, гадуур цагаан бүрээс, гэрийн хөшиг, хивс, шалны хулдаас зэргийг шинэчилж, 320000 төгрөгийн үнэ бүхий түлшний хэмнэлттэй шинэ зуух бэлэглэсэн байна.

Түүнчлэн өөрсдөө хийсэн гутал, хувцас, болон ширээ, сандал өгчээ. Тус хорих ангийн нийгмийн ажил, сэтгэл зүйн албаны хамт Ц.Эрдэнэжаргалд газрын гэрчилгээгээ авахад нь дэмжлэг үзүүлж, цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн 7 дугаар цэцэрлэгт хамруулах болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД