”Дакар” ралли маргааш эхэлнэ

2015 оны 01 сарын 03

“Дакар” раллид Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд тамирчин хурд сорино. Манай баг тамирчид өчигдөр эх орноосоо Өмнөд Америк руу өнгөрсөн сарын 19-нд хүлгийн жолоо залсан билээ.

Манайхан Унгарын багтай хамтран гурван машинаар “Дакар”-т тоосоо өргөх юм. Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд явж байна. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм. "Дакар” ралли маргаашнаас эхлэн 14 хоног үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД