10 сая төгрөгний шагналтай морин хуурчдын уралдаан болно

2015 оны 01 сарын 03

“Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл UBS телевизээс санаачлан зохион байгуулахаар зэхэж буй ажээ.

Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулна. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэнэ.

Хүн төрөлхтний соёлын их өв, морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, морин хуурчдын авьяасыг дэмжих зорилготой уг уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чанадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД