М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2015 оны 01 сарын 02

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

М.Наранбаатар нь 2006 оноос хойш тус байгууллагын Ерөнхий захирлаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргажээ. Тус хурлаар мөн удирдлагын төвлөрлийг сааруулах зорилгоор тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож, одоогийн ажиллаж буй 700 гаруй ажиллагсадаас 99-ийг нь цомхотгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД