Дэлхийн хамгийн том усан онгоцыг танилцуулж байна

2015 оны 01 сарын 02

Алдарт "Титаник" тухайн үеийнхээ хамгийн том усан онгоц байсан. Тэр цагаас хойш техник, технологи хурдацтай хөгжсөн тул бүр ч илүү том, илүү хурдан, илүү тохилог усан онгоц барьдаг болсон.

Одоогоор дэлхийн хамгийн том усан онгоц нь "Oasis of the Seas" аялалын усан онгоц юм. Аялалын усан онгоц дэлхийн хамгий том, хамгийн тохилог гэсэн нэртэй цолтой байх нь эзэмшигч компанид маш ашигтай. Өндөр өрсөлдөөнтэй байдаг аялал жуучлалын энэ салбарт бусдаас онцгой гэдгээрээ жуулчдыг татах нь маш чухал.

"Royal Caribbean International" компани олон жилийн хугацаанд дэлхийн хамгийн том усан онгоц гэсэн цолоо алдалгүй авч явах чадвартай онгоц барихаар шийдэж багагүй мөнгө заржээ. Ингээд 1,24 тэрбум ам.доллар зарсны дараагаар 2009 оны аравдугаар сард "Oasis of the Seas" дэлхийн хамгийн том усан онгоцыг ашиглаж эхэлжээ. Нүсэр том усан онгоц нь дэлхийг тойрон аялж байдаг, хэр баргийн боомтод зогсож багтдаггүй. Нэг боомтод 2-4 цаг зогсоход л 230 мянган ам.долларыг боомтодоо төлдөг.

Усан онгоцны урт нь 360 метр, өргөн нь 66 метр, өндөр нь хамгийн оргил хэсэгтээ 72 метр.

Ер нь энэ усан онгоцыг жижигхэн хот гэвэл үнэнд илүү нийцэх байх. Дан ганц метрээр хэмжээг нь хэлээд байхаар төсөөлөхгүй байж болох. Иймд төсөөлөхөд хялбар болохын үүднээс "Титаник"-аас тав дахин том гэдгийг хэлье. Энэ усан онгоц нь 6360 зорчигчи тээх чадвартай, тэдэнд багийн 2160 гишүүн өдөр шөнөгүй үйлчитлж байдаг. Усан онгоцонд дуурийн театртай, дөрвөн бассейнтэй, 12 мянган бут сөөг, 56 шүирхэг том модтой. Цэцэрлэгт хүрээлэн, авиралтын ханатай, спа төв 10 ширхэг байдаг. Олон тооны зоогийн газартай гээд тоочоод байвал их юм бий.


"Royal Caribbean International" усан онгоцны хамгийн ойрын өрсөлдөгч нь нэн хүнд ачаа тээвэрлэхэд зориулагдсан "Dockwise Vanguard" ачаа тээврийн усан онгоц юм. Энэ усан онгоц нь 110 мянган тонн хүртэл хүнд ачааг тээвэрлэн явах чадвартай. 2012 онд ашиглалтад орсны дараа хамгийн анх 56 мянган тоннын жинтэй ачааг Мексикийн буланд хүргэж байв.

Усан онгоцыг Өмнөд Солонгосын "Hyundai Heavy Industries для Dockwise Shipping" компанид зохион бүтээж, угсарчээ. Урт нь 275 метр, өргөн нь 79 метр, суулт нь 9,5 метр, дээд хурд нь 25 км/ц.

Аварга том овор хэмжээнээс гадна дээр нь ачаа ачихдаа өөр хаана ч байдаггүй онцгой арыг ашигладаг. Усан онгоцны доторх тусгай савыг усаар дүүргэн усанд живүүлсний дараа ачааг ачаад, дараа нь усыг буцаан шахаад дээш өргөгдөн аяалахад бэлэн болдог. Усан онгоцны баг 60 хүнтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД