“Оны шилдэг оюутан тамирчин”-ийг шалгаруулжээ

2015 оны 01 сарын 02

Шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчийг шалгаруулах 21 дэх удаагийн ёслолыг Спортын төв ордонд зохион байгуулж 2014 оны шилдгүүдийг тодруулсан байна.

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин” болон “Шилдэг дасгалжуудлагч”-ийг шалгаруулдаг уламжлалтай. “Шилдэг оюутан тамирчин”-аар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын ОУИМ Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нар тодорлоо. Харин шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарсан байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын оюутан тамирчид 2014 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (оюутны ДАШТ)-д таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн 9 төрөлд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж 1 алт, 3 мөнгө, 13 хүрэл медаль нийт 17 медаль хүртсэн өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, чөлөөт бөх: 1 алт, 2 мөнгө, бокс: 1 мөнгө, 5 хүрэл, буудлага спортоор 1 мөнгө, 4 хүрэл, шатар: 1 мөнгө, модон бөмбөг: 2 хүрэл медаль хүртсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД