Цэргүүдийн савласан нүүрс шаардлагад нийцэж байна

2015 оны 01 сарын 02

Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас эрхлэн Дархан сумын гэр хорооллын 10 багт байгуулагдсан Шарын голын уурхай буюу Шарын гол хувьцаат компанийн нүүрс борлуулах гэрээт цэгүүдэд иргэдийн хүсэлтээр шалгалт хийжээ.

Дархан сумын дээрх 10 багт уурхайн харьяа нүүрс борлуулах 10 цэг өнгөрсөн оны 10 дугаар сараас иргэдэд нүүрсээ нийлүүлж эхлэсэн. Цэгүүдээр дамжуулж иргэд ирэх хаврыг хүртэл зах зээлийн үнээс харьцангуй хямд буюу шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой болсон. Гэтэл Шарын гол ХК-иас нийлүүлж байгаа нүүрс хог чулуу ихтэй, савласан шуудайны хэмжээ бага гэсэн иргэдийн гомдол нүүрс худалдаалагдаж эхлэснээс хойш тасраагүй учир холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан баг гарч шалгалт хийлээ гэж аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал ярилаа.

Тэрбээр “Дархан суманд есөн мянга гаруй өрх гал түлдэг гэсэн судалгаа байдаг. Багуудаас авсан судалгааг нэгтгэхэд эдгээр өрхүүд ид галлагааны үед 24 мянга гаруй тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо гарсан. Өмнө нь ийм хэмжээний нүүрсийг иргэд өвөл хаврын хүйтэнд зах зээлээс нэг шуудайг нь 7-10 мянган төгрөгөөр авдаг байсан бол харин аймаг орон нутгаас барьж байгаа бодлогын үр дүнд иргэд эдийн засагтаа хэмнэлт гаргах эерэг нөхцөл бүрдсэн” гэв.

Түүнээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн аймаг орон нутгаас нэг ч төгрөг харалгүйгээр өөрсдөө бүх ажлын зардал, ажиллах хүчийг хариуцан Дарханчуудыг хямд нүүрсээр хангаж байгаа Шарын гол хувьцаат компанид Дарханчууд талархах хэрэгтэй гэсэн бол “Шарын гол” ХК-ийн төслийн менежер Б.Гэрэлт-Од иргэдэд нийлүүлж байгаа нүүрсний чанарт онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Та юу гэж бодож байна ...Татвар төлөгч эгэл жирийн иргэдээс үр хүүхэд хөвгүүдийг нь хуулиар далайлган эх орныг хамгаалуулахаар цэргийн эрдэмд сурган боловсруулахаар дайчлан авсан атлаа хэн нэгэн генерал хурандаагийн танилын хувийн компанид ялын ажил мэт албадан хөдөлмөрт үнэ хөлсгүйгээр, хөлсөлсөн ч маш бага үнэлгээгээр ажиллуулж байгаа нь ганц өнгөрсөн жил биш олон арван жил үргэлжилж буй архаг хууч юм, армийнханд.Алба хааж байгаа ангийнхаа дотор засвар үйлчилгээ, тохижилтын ажилд цэрэг дайчдыг ажиллуулдаг нь хаана ч байдаг зүйл.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад орнуудын цэрэг дайчид байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад оролцож байгааг харуулж байдаг болохоос манайх шиг хүний эрхийг дээд зэргээр зөрчин албадан хөдөлмөр хийлгэж тэрийгээ бүтээн байгуулалт мэтээр сурталчилдаггүй .Бүтээн байгуулалтанд оролцох ажлын хүч Монголоор дүүрэн байна.Хэт хавтгайрсан халамжийн бодлогын уршгаар л ажил хийх хүн олдохгүй байгаа болохоос бүтээн байгуулалтанд оролцох хөдөлмөрийн чадвартай олон мянган хүн бий шүү.