Нэгдүгээр сарын 1,2-ны өдөр амарна

2014 оны 12 сарын 29

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр бүх нийтээр амарна. Харин арванхоёрдугаар сарын 30, 31-нд хэвийн ажиллаад, нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр бүх нийтээр амрахаар болжээ. Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10-н буюу ирэх долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгохоор шийдвэрлэсэн байна.