Төв талбайн ойролцоох төлбөртэй зогсоолууд үнэгүй үйлчилнэ

2014 оны 12 сарын 29

Нийслэлийн засаг даргын тамгын газраас "Мөнгөн шөнө" арга хэмжээг Чингисийн талбайд арванхоёрдугаар сарын 31-ний шөнө зохион байгуулах юм.

Үүнтэй холбогдуулан төв талбайн баруун, зүүн талын замыг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон байна. Мөн тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас ойролцоох байралдаг төлбөртөй зогсоолууд /Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоол гэх мэт/ -ыг үнэ төлбөргүй ашиглахаар болжээ.