Баянмөнх багийн хөгжлийн төвийн нээлт боллоо

2014 оны 12 сарын 29

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг буюу Баянмөнх багийн хөгжлийн төвийн нээлт боллоо.

 Тус хөгжлийн төвийн нээлтэнд Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Б.Ганхуяг, Чингис хотын захирагч Н.Базарханд, Хэрлэн сумын ИТХ-ын дарга А.Энхбаяр болон бусад албаны хүмүүс багийн ард иргэд оролцлоо. Уг багийн хөгжлийн төвийг ОНХСангийн 200 сая төгрөгийн өртөгтэйгээр Бөхлөг ХХК барьж гүйцэтгэжээ.

Баянмөнх багийн хувьд 1333 өрхийн 4330 иргэн үүнээс 500 гаруй ахмадууд энэ багт ажиллаж амьдардаг байна. Багийн хөгжлийн төвд багийн засаг дарга, хэсгийн байцаагч Ач манал өрхийн эмнэлэг байрласнаар иргэдэд төрийн үйлчилгээг нэгэн зэрэг хүргэж байгаагаараа онцлог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД