Нийтийн тээврийн бага оврын автобус үйлчилж эхэллээ

2014 оны 12 сарын 29

Мандалговь хотод такси үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн бага оврын автобус үйлчилж эхэллээ. Орон нутагтаа байхгүй шинэ үйлчилгээ эрхэлж, ажлын байртай болохыг хүссэн иргэндээ сум хөгжүүлэх сангаас зээл олгосоноор нийтийн тээврийн үйлчилгээ ийнхүү бий болсон байна.

Нийтийн тээврийн маршрутыг хот тохижилтын алба, замын цагдаагийн тасагтай хамтран тогтоосон бөгөөд хотын төв дэхь Мандал худалдааны төвөөс баруун, зүүн хороолол хүртэл нийт 40 гаруй буудал маршрутад багтсан байна. Нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэн 500, хүүхэд 200 төгрөг төлнө. Энэ знийг хотын захирагчийн албанаас тогтоож өгчээ.
Урьд нь нэг бус иргэн бага оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан удаатай. Гэвч тогтвортойгоор үргэлжилж чадаагүй бөгөөд энэ удаад хотын захирагчийн алба нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхээр төсөл бичсэн иргэнээ  хөнгөлөлттэй зээлээр  зориуд дэмжиж, үйлчилгээний үнэ, маршрутыг  тогтоон баталж өгсөн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД