Банкуудын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

2014 оны 12 сарын 25

Манай улсад  ажиллаж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл олгож буйг ШӨХТГ буруутгасан. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд өгчээ.

Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байна.

Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Ийм маягаар зээлийн нөхцөл бүрээс нэг хувь авснаа банкууд эргүүлэн төлөх болж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах боломжтой юм.

Г.Оюун