Сэлэнгэ аймаг ОХУ-тай хамтарч аялал жуулчлал зохион байгуулна

2014 оны 12 сарын 23

Сэлэнгэ аймаг ирэх 2015 онд ОХУ-ын Буриад улстай хамтран аялал жуулчлалыг харилцан зохион байгуулахаар тохиролцлоо.

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 11-р сард ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн урилгаар ажлын айлчлал хийсэн билээ. Энэ айлчлалын хүрээнд хоёроос гурван өдрийн аялал жуулчлалыг зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Уг аялал Буриад улсын талаас Сүхбаатар-Улан-Үдэ-Байгаль, Сүхбаатар-Галуут нуур-Эволюгийн дацан  гэсэн хоёр чиглэлд, баасан гарагаас ням гараг хүртэл. Харин Сэлэнгэ аймгийн зүгээс Дархан-Уул аймгаар дамжин Амарбаясгалант хийд, Сүхбаатараар дамжин Цагааннуур, мөн Сүхбаатараар дамжин Ерөөгийн чиглэл гэсэн гурван маршрутаар монгол зан заншил, байгалийн аялал жуулчлал, монголчуудын өөрийнхөөрөө амьдарч байгаа амьдралын хэв шинжийг харуулсан аялал зохион байгуулах юм байна.