Сумдууд интернетэд холбогдлоо

2014 оны 12 сарын 23

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумд интернэтд холбогдож байна.

Тус 8 сумаас Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын төрийн байгууллагууд /ЗДТГ, Сургууль, Эмнэлэг, Соёлын төв, Цэцэрлэг, Цагдаагийн хэлтэс/ эхний ээлжинд өндөр хурдны шилэн кабелийн интернэтд бүрэн холбогджээ. Мөн тус аймгийн Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумдуудад WiFi төхөөрөмж 3 ширхэгийг суурилуулж, сумдын айл өрхүүдийг бүхэлд нь утасгүй интернэтээр хангаж байна. Ажлын явц 80%-тай явж байгааг албаныхан хэлэв.
 “Монголын Цахилгаан Холбоо” ТӨХК нь Монгол улсын хэмжээнд 150 сумыг интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаагийн нэг хэсэг нь эл ажил юм байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД