2015 онд орон суцны үнэ буурна

2014 оны 12 сарын 23

Орон сууцны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна. Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр орон сууцны борлуулалт эрс муудсаныг барилгын компаниуд онцолж байна. Харин орон сууцны үнийг бууруулахын тулд улсаас барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ч төдийлөн үнийн өсөлтөд хаалт хийж чадахгүй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 219 төслийн 38 311 айлын шинэ орон сууц зах зээлд борлуулагдаж байна.

Харин 36 мянган 815 айлын энгийн орон сууц, 1496 нь хаусын зориулалттай сууц юм байгаа юм. Ирэх жил Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан орон сууцнууд ар араасаа ашиглалтад орохоор зах зээлийн жам ёсны дагуу орон сууцны үнэ буурах төлөв ажиглагдаж байгааг “Төрийн орон сууцны корпораци” мэдээлж байгаа. Гэхдээ энэ жилээс цемент дотооддоо үйлдвэрлэж эхлэх учраас цаашдаа орон сууцны өртөг буурна, мөн арматурын төмрөө өөрсдөө хийдэг болчихвол ханш бүр ч бууж тогтворжино гэсэн өөдрөг таамаглалыг дэвшүүлээд байга юм.

Тухайлбал, өнгөрсөн сард л гэхэд  шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ 2 100 000 орчим төгрөг байсан бол “Засгийн газраас дэмжлэг авсан” хамгийн сүүлд ашиглалтад орж байгаа барилгуудын үнэ 1 200 000-1 500 000 төгрөгийн үнэтэй байгаа нь эдийн засгийн хямрал барилгын компаниудад эрс нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн жамаар баригдсан орон сууцаа борлуулахын тулд төрөөс гаргаж байгаа барилгын олон төрлийн дэмжлэгүүд хэрэгжилтээ олохоос илүү хямрал барилгын салбарт нөлөөлж, орон сууцны метр квадратын үнэ буурах дүр зурагтай байгааг хэлж байгаа юм. Тодруулбал, ирэх 2015 онд иргэд орон сууцаа 2 сая 100 мянган төгрөгөөр захиалахаар байгааг онцолж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.75.249.199 bolomjgui zuil yarij bichih yumaa, mongol uildverlegchid, hudaldaachid, barilgiinhan unee nemj meddeg, harin esreg utgatai ugiig n i ch meddeggui shd
72.75.249.199 bolomjgui zuil yarij bichih yumaa, mongol uildverlegchid, hudaldaachid, barilgiinhan unee nemj meddeg, harin esreg utgatai ugiig n i ch meddeggui shd
72.75.249.199 bolomjgui zuil yarij bichih yumaa, mongol uildverlegchid, hudaldaachid, barilgiinhan unee nemj meddeg, harin esreg utgatai ugiig n i ch meddeggui shd