2014 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд нээлттэй танилцуулав

2014 оны 12 сарын 23

Сэлэнгэ аймагт "Нээлттэй тайлангийн өдөр"-өөр төсөвт байгууллагууд 2014 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд нээлттэй танилцуулахын зэрэгцээ ажил үйлчилгээтэй холбоотой зурагт самбарыг гарган, тараах материал бэлтгэн сумынхаа иргэдэд үйлчилжээ.

Энэ үеэр “1 минут-100.000”, “АХА” зэрэг уралдаант цэнгээт тэмцээн зохион байгуулагдаж, урлагийн тоглолт явагдсан байна. Тус арга хэмжээнд сумын 180-аад иргэн оролцжээ.

Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хушаат  сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/171 тоот захирамжийн дагуу энэ 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.