Монголчууд “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд орно

2014 оны 12 сарын 22

Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй ажлын байрны 40 орчим хувийг Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн мэргэжил эзэлдэг юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд гагнуурын эрэлт хэрэгцээ улам бүр өссөн. Үүнийгээ дагаад монголчууд “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцох хэмжээнд бэлтгэгдсэн байна.

Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор манай улс элсэн орсон. Үүнтэй холбогдуулан “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг  2015 онд Бразилд болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцуулахаар сойж байна. Энэхүү тэмцээнд оролцохоор хоёр сурагч шалгарч, тэднээс нэг нь дэлхийн тэмцээнд хүчээ үзнэ. Тиймээс Техник технологийн дээд сургууль өөрийн сурагчийнхаа бэлтгэлийг хангахын тулд япон багшаар сургалт явуулж байна.

Тэрбээр өнгөрөгч 10-р сард Солонгост болсон ур чадварын тэмцээнийг үзэж, дадлага хийсэн байна. Мөн олон улсын тэмцээний удир­дамжийн да­гуу гагнуурын олон төрлөөр бэлтгэлээ хангаж байгаа юм.  

Ийнхүү монголд анх удаа өнгөрсөн жилийн 9-р сард зохион байгуулсан энэхүү тэмцээний хоёр оролцогч дэлхийн ур чадварын тэмцээнд хүчээ сорихоор бэлтгэлээ хангаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД