Үүргээ гүйцэтгэж яваад хоёр цагдаа амиа алджээ

2014 оны 12 сарын 22

Өнгөрсөн бямба гарагт ажил үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаа амиа алдсантай холбогдуулан Нью-Йорк хотын цагдаагийн газарт бүрэн дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама санал болгожээ.

Цагаан ордны мэдэгдсэнээр, Обама өнгөрсөн амралтын өдөр Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Билл Браттонтой утсаар ярьсан байна.

Ерөнхийлөгч Обама эмгэнэл илэрхийлэхийн сацуу Засгийн газар цаашид байдлыг анхааралтай хянаж, ажиглана гэжээ.

Цагдаагийн албан хаагчдын амь насанд халдсаныг Обама эрс буруушаасан юм.

эх сурвалж: NHK

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД