2014 оны нийгэм, эдийн засгийн биелэлтийг дүгнэлээ

2014 оны 12 сарын 22

Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж 94.2 хувьтай үнэллээ.

Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу энэ онд аймгийн эдийн засгийн багтаамжийн суурь судалгааг хийх, бодлогын баримт бичгийг боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, орон нутгийн стратегийн уул уурхайн ордуудыг нээх, төсвийн зардлыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, гэхчлэн олон ажлыг 100 хувь биелүүлсэн байна. 2014 онд Өвөрхангай аймагт 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтхийгдэж,  ДНБ 319.2 тэрбум төгрөгт хүрсэн юм. Мөн малын тоо нэмэгдэн 4.1 сая тоо толгойд хүрчээ.
2015 онд Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хөнгөн болон хүрмэн блок, төмөр бетон хийцийн үйлдвэрлэлүүдийг дэмжих, Өндөр гэгээний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд  үзмэр, архитекторын байгууламжийг нэмэгдүүлэх, Арвайхээр суманд цэвэрлэх байгууламжийг шинээр барих, автозам, үерийн байгууламжуудыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг интернэтийн үйлчилгээнд холбох, “Залуу малчдыг дэмжих аймгийн хөтөлбөр” боловсруулах, хөдөөгийн иргэдийг эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах, багш нарын урлаг, спортын анхдугаар наадмыг зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.
Аймаг, сумын удирдлагууд, хэлтэс агентлагийн удирдлага, албан хаагчид, ардиргэдээс 150 гаруй саналыг хүлээн авч нэгтгэн ИТХ-ынТэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурал, хуралдааны ажлын хороодуудаар оруулан хэлэлцүүлсний үндсэн дээр 2015 оны үндсэн чиглэлийг боловсруулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД