2015 оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг танилцуулж байна

2014 оны 12 сарын 22

Бали  аралд сармагчингуудын зураг авч явсан гэрэг зурагчин Эндрю Сурино бороо орж эхлэнгүүт аппарат хэрэгслээ хураахаар бэлдэж байжээ. Гэвч түүний нүдэнд гадилын модны навчаар  өөрийгөө борооноос хамгаалсан сармагчин гэнэт торсон нь энэ оны шилдэг зураг болж чадсан байна.

Гэрэл зураг дээрх охиныг Фина гэдэг. Индонезийн иргэн Ариеф Сисвандхоно охиныхоо энэ гэрэл зургийг дарсан аж. Тэрээр муурнаас маш их айдаг охиноо амьтанд дасгах гэж, айдсыг нь даван туулуулах гэж муур тэжээсэн байна. Долоон сарын дараа охин, муур 2 хамгийн сайн  найзууд болсон байна.

Хинди шашинтнууд хаврын эхэн сард тэмдэглэдэг нэгэн баярынхаа үеэр бие бие  рүүгээ хурц тод  өнгийн будаг цацдаг байна. Зургийг  Францын гэрэл зурагчин Ioulia Chvetsova авчээ.

 

Бухарестэд болсон олон улсын нисэх онгоцны шоуны үеэр дээрх зургийг даржээ. Румыний багийн үзүүлбэр яг л бие биенээ агнах гэж байгаа мэт сүртэй харагдсан гэж гэрэл зурагчин хэлсэн байна.

Малайзын гэрэл зурагчин Ахмед Зикри өд адил хөөрч буй бүсгүйн энэ гэрэл зургийг хальснаа буулгажээ.

Хулсны баавгайгаас илүү ховордсон дээрх баавгайн төрлийг бамбарууштай нь хамт авсан зураг ховор агшинд тооцогдох нь аргагүй юм.

Нар мандсанаас 30 минутын дараа Шинэ Зеландад энэ гэрэл зургийг авчээ. Гэрэл зургийг Гарет Лөүндэс.

Португалийн гэрэл зурагчин Лиза Юазын авсан дээрх бүтээл байгаль эхийн,  амьд байгалийн өнгө ялгуун, сайхан дүр зургийг буулгаж чадсанаараа шилдэгт багтжээ.

Цаг хугацааны сүүдэр гэж нэрлэсэн уг гэрэл зурагт Ханой хотын өвгөн багшийн дүр төрхийг буулгажээ.

Недерландын гэрэл зурагчин Cor Boers архитектурын өвөрмөц шийдэл бүхий байшингийн зургийг мөн л өвөрмөцөөр авсан нь шилдэг гэрэл зураг болж чадсан  байна.

Хийдийн бяцхан шавь өвлийн манантай өглөөгүүр алхаж яваа нь. Гэрэл зургийг Бангладешийн зурагчин Jubair Bin Iqbal.

Германы гэрэл зурагчин "Eifel National Park"-т өглөө эртээ энэзургийг даржээ.

Энэтхэгийн Колката голд өглөө усанд орохын өмнө хөлөө угааж буй залуу.

Бэрлинд байдаг шатын гэрэл зургийг Ralf Wendrich ингэж өвөрмөцөөр харуулжээ.

Малдаа хашаа барьж өгөхөөр  мод цуглуулж яваа Этиоп залуу.

Усны тусгалд буй өөрийгөө харж буй өхөөрдөс шувууны зургийг Германы гэрэл зурагчин Жорж Мэй авчээ.

Хөрөг зураг гэхээр заавал царай төрх гарах албагүй, биеийн хөдөлгөөнөөр ч онцлогоо  илэрхийлж болно гэдгийг энэ зургаар харуулахыг  зорьжээ.

Хойд Америкийн хамгийн өндөр оргил McKinley.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД