“Бизнес хөгжил” сургалт зохион байгуулав

2014 оны 12 сарын 22

Бичил глобус” групп компани харилцагчиддаа зориулан “Бизнес хөгжил” сургалт уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтадд “Хан голомт консалтинг”, “Шихихутаг” дээд сургууль, “Бичил глобус” групп компанийн захирал төлөөллүүд илтгэл тавьлаа. “Бизнес ба санхүүгийн шийдэл”, “Бизнес модель бүтээх, бизнес сэтгэлгээ ур чадвар” гэсэн сэдвийн хүрээнд сургалт явуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ онд эдийн засаг нэлээд хүндэрсэн ирэх жил дахиад ч муудах төлөвтэйг шинжээчид хэлсэн. Тиймээс эдийн засгийн хүнд үед эрсдлийг даван туулах аргачлал болоод бизнесийн шинэлэг санааг дэвшүүлсэн зэргийн ач холбогдолтойг онцоллоо.