Хятадын хүнд даацын машин механизмын экспорт өссөн үзүүлэлттэй гаржээ

2014 оны 12 сарын 22

Хэдийгээр энэ жил олон улсын эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч Хятадын хүнд даацын машин механизмын экспорт 10 дахь жилдээ өссөн үзүүлэлттэй байна.

Хүнд даацын ачааны машин үйлдвэрлэдэг хамгийн том аж ахуйн нэгж болох Хятадын Жүн Чи группийн мэдээлснээр, зөвхөн тус группийн энэ жилийн экспортын захиалгын хэмжээ 21 мянгыг давж, дэлхийн 96 улс оронд борлуулалтаа хийжээ. 2014 онд Хятадын үйлдвэрлэлийн салбарт зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурсан байхад хүнд даацын ачааны машин борлуулсан хэмжээ 162 мянгыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өсчээ.