Мотоциклийн хөдөлгөөнийг хорилоо

2014 оны 12 сарын 21

Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хорилоо. Халтиргаа гулгаа ихсэж осол гэмтэл гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор  аймгийн Засаг дарга  түр хугацаагаар хорих захирамж гаргажээ.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын заалтуудыг уг захирамжийг гаргасан байна. Захирамжаар 2014 оны 12-р сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 03-р сарын 15 хүртэл хугацаанд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байх нь. Ер нь зам хальтаргаатай үед мотоцикльтой хөдөлгөөнд оролцох нь өндөр эрсдэл дагуулдаг. Мотоциклчдийг хүн тээвэрлэх буюу таксины үйлчилгээ үзүүлэхийг  аль эрт буюу 6 сард хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан хэдий ч биелэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн билээ.